СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрээслэл бичээд гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүхдийг олж тогтоожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрээслэл бичээд гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүхдийг олж тогтоожээ

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 28-ны өдрийн 23:15 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотоос "Манай охин 13 цагийн үед гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирэхгүй байна" гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 14 настай, эмэгтэй "Х" нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээслэл бичин үлдээж гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон учир эрэн сурвалжлах ажиллагааг аймгийн цагдаагийн газраас шуурхай зохион байгуулсан байна. Улмаар охин Улаанбаатар хотруу явсан болохыг тогтоон 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хамаатны эгчтэйгээ хамт байхад нь олж тогсоон байна. Охиныг олоход ямар нэгэн эрсдэл учраагүй байсан бөгөөд түүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн өсвөр насны хүүхдийнхээ насны онцлогийг сайтар судалж, түүнтэй илэн далангүй ярилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд нь тусалж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.