СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхэд муу усны нүхэнд унаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхэд муу усны нүхэнд унаж амиа алджээ

Хоёр настай хүүхэд муу усны нүхэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт муу усны нүхэнд хүүхэд унасан тухай дуудлага аравдугаар сарын 30-ны өдрийн 12:03 цагт хүлээн ОБГ-т иржээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:11 цагт очиход П /2 настай, эрэгтэй/ 2.1 м гүнтэй нүхэнд унаж нас барсан байсныг 2 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.