ВИДЕО: Энэтхэгт дүүжин гүүр нурсны улмаас шашны баяр ёслолд оролцож байсан 80 гаруй хүн амиа алджээ

ВИДЕО: Энэтхэгт дүүжин гүүр нурсны улмаас шашны баяр ёслолд оролцож байсан 80 гаруй хүн амиа алджээ

Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид өчигдөр /2022.10.30/ баяр ёслолын журмаар зугаалж байсан хүмүүсээр дүүрсэн явган хүний гүүр нурж, 81 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Ослын үеэр гүүрэн дээр болон гүүрний ойр орчимд 500 гаруй хүн байсны ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан бөгөөд шашны баяр ёслолд оролцох зорилгоор тухайн үед ийм олон хүн гүүрээр гарч байсан талаар албаныхан мэдээллээ. Тус гүүрийг долоон сарын хугацаанд шинэчлэн засварлаад өнгөрсөн долоо хоногт нээсэн хэдий ч ийнхүү нурсан нь эрх баригчдыг буруутгах шалтгаан болж байна гэв. Ослын үеэр төрөлх Гужарат муждаа ажиллаж байсан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хохирогчдын ар гэрийнхэнд санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ амлажээ.

Эх сурвалж: Reuters

ВИДЕО: