“Мисо Рамен” рестораны үйл ажиллагааг зогсоож болзошгүй

“Мисо Рамен” рестораны үйл ажиллагааг зогсоож болзошгүй

УОК-оос өнгөрсөн долоо хоногт хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хязгаарлах шийдвэр гаргасан. Гэвч халдварын тархалт буухгүй байгаатай холбогдлуулан өчигдөр /2021.06.23/ уг шийдвэр хэрэгжих хугацааг долоон хоног сунгасан билээ.

Тэгвэл өнөөдөр /2021.06.24/ “Мисо Рамен” ресторан УОК-ын шийдвэрийг биелүүлж чадахгүй гэдгээ мэдэгдэж заалаар үйлчилж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн мэргэжлийн хяналтаас уг газарт хариуцлага тооцож “Шууд үйл ажиллагааг нь хаана” гэсэн байж болзошгүй байна.