Увс аймгийн Улаангом сумаас гарах хөдөлгөөнийг 7 хоног хязгаарлаж, үйлчилгээний газруудыг хаахаар боллоо

Увс аймгийн Улаангом сумаас гарах хөдөлгөөнийг 7 хоног хязгаарлаж, үйлчилгээний газруудыг хаахаар боллоо

"Ковид-19" цар тахлын тархалт нэмэгдэж, өвчний тодорхойгүй голомтууд гарч байгаатай холбогдуулан тандалт судалгаа эрчимтэй явуулах зорилгоор 2021 оны 06-р сарын 12-ны 11:00 цагаас 06-р сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Увс аймгийн Улаангом сумаас бусад аймаг сумд руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарчээ.

Тогтоосон хязгаарлалтын хүрээнд барааны зах, барааны дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин, гоо сайхан, автомашин, угаалга болон засварын төв, түүхий эдийн зах, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хоригложээ.