Хорих ангиас оргож, нэрээ өөрчилсөн хүчингийн гэмт хэрэгтнийг 30 жилийн дараа олж, баривчилжээ

Хорих ангиас оргож, нэрээ өөрчилсөн хүчингийн гэмт хэрэгтнийг 30 жилийн дараа олж, баривчилжээ

Хорих ангиас оргож, нэрээ өөрчилсөн байсан ялтанг 30 жилийн дараа олж, баривчилжээ.

Тодруулбал, 1989 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-улаан сумын нутагт хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, тус аймгийн Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхээс 4 жил 5 сар хорих ял шийтгэгдэж, ШШГЕГ-ын харьяа 423 дугаар ангид хорих ял эдэлж байхдаа буюу 1993 онд оргосон ялтан Т-г цагдаагийн байгууллагаас олж тогтоон Чингилтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна.

Хорих ангиас оргосон Т нь 2003 онд улсын бүртгэлийн газар хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, өөрийн өвөөгийн нэрээр овоглож, регистрийн дугаараа шинээр авсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Түүнчлэн тухайн этгээд оргон зайлсан хугацаандаа дахин бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг 2005 онд Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйлдэж, шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна. Улмаар нэг жил 1 сар хорих ял эдэлж, өвчний учир ялаас чөлөөлөгдсөн байжээ. Харин одоо түүнийг ял завшсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, улсын хилээр хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар нэвтэрсэн зэрэг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байна.

 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө