ШУУРХАЙ: Ачит ихт ХХК-ийн удирдлагыг "байнга мөнгө угаасан", Цагалбар компанийн дансанд 13.5 сая долларыг нуун далдлахад оролцсон гэж шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Ачит ихт ХХК-ийн удирдлагыг "байнга мөнгө угаасан", Цагалбар компанийн дансанд 13.5 сая долларыг нуун далдлахад оролцсон гэж шалгаж эхэлжээ

Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордыг олон жил ашиглахдаа Ачит ихт компани нь тус үйлдвэрт 34 хувиа эзэмшүүлээгүй, мөн ашиг өгөөгүй гэх мэдээлэл гараад буй. Иймд Засгийн газраас "Ачит ихт компанийн 34 хувийг эзэмших, олон жилийн хугацаанд аваагүй ашгаа буцааж авахыг Эрдэнэт үйлдвэрт даалгасан" байдаг. 

Тэгвэл Ачит ихт компанийн нэр бүхий удирдлагыг "байнга тогтвортой мөнгө угаасан" гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. 

Тодруулбал, Монгол улсын нэр бүхий иргэн нь “Ачит ихт” ХХК-ийн удирдах албан тушаалтан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2019 оноос 2023 оныг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “Ачит ихт” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Э-ийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сингапур улсад үүсгэн байгуулсан “F” LTD  компанитай байгуулсан нууц гэрээний хүрээнд катодын зэсийг 1 тонн тутамд 300-350 ам.долларын үнийн хөнгөлөлт үзүүлэх нэрийдлээр борлуулалтын орлогоосоо хасуулж, татвар ногдол, суурийг багасгаж татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй байгаа аж. 

Мөн дээрх татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2019 оноос 2023 оныг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “F LTD” компаниар дамжуулан “Цаглабар” ХХК-ийн арилжааны банкны дансанд 13,532,640.54 ам.доллар буюу 41,172,676,684.01 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бизнесийн үйл ажиллагаанд оруулан эргэлтэд оруулж байнга тогтвортой мөнгө угаасан гэх хэрэгт энэ сарын 24 /2024.04.24/-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Н-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлсэн байна. 

Улмаар зарим албан бус эх сурвалж, "Ачит ихт компанийн асуудалтай холбогдуулж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өгч байна. Мөн “Улс төрийн захиалгаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахыг оролдсон” гэх асуудал нэмэгдэж байж болзошгүй гэжээ. Сонирхуулахад, П.Цагаан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хоорондоо харилцсан мессеж гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас ил болгоод байгаа билээ. 




Өнөөдөр бар өдөр

55 минутын өмнө