ШУУРХАЙ: Сураггүй болсон бага насны хоёр хүүхдийг айлын муу усны нүхнээс эсэн мэнд олжээ

ШУУРХАЙ: Сураггүй болсон бага насны хоёр хүүхдийг айлын муу усны нүхнээс эсэн мэнд олжээ

Өчигдөр буюу энэ оны тавдугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс олжээ. 

Алга болсон 3 болон 5 настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авсан байна. Одоогоор дээрх хоёр хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө