Монголд суугаа Их Британийн элчин сайд Фиона Блайт эзэнт улсын одонг гардахдаа монгол дээлээр гоёжээ

Монголд суугаа Их Британийн элчин сайд Фиона Блайт эзэнт улсын одонг гардахдаа монгол дээлээр гоёжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хадагтай Фиона Блайт “MBE” буюу Их Британийн Эзэнт Улсын одонг Эрхэм дээдэс гүнж Аннаас гардан авсан талаар албан ёсны мэдээлэл гарчээ. 

Элчин сайд хадагтай Фиона Блайт тус одонг гардан авахдаа цайвар өнгийн монгол дээлээр гоёсон нь твиттер сүлжээнд олон хүний талархлыг хүлээж, "түүнд монгол дээл сайхан харагдаж" буйг онцолсон байна. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ 2023 оны наймдугаар сард өргөн барьсан юм.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө