С.Эрдэнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр ӨНӨӨДӨР их хурал нь батламжилна

С.Эрдэнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр ӨНӨӨДӨР их хурал нь батламжилна

Өчигдөр /2021.05.01/ Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг тодруулах тус намын дотоод сонгууль болж өндөрлөлөө. Тус сонгуульд албан ёсны АН-аас С.Эрдэнэ ялалт байгуулсан гэж мэдэгдсэн бол, албан бус АН-аас Н.Алтанхуяг ялалт байгуулсан гэж буй.

Тэгвэл албан ёсны АН-ны Үндэсний бодлогын хорооны цахим хурал өнөөдөр 09:00 цагт болж Дотоод сонгуульд С.Эрдэнэ ялсан асуудлыг хэлэлцэх юм байна. Улмаар тус хурлын дараа буюу өнөөдөр 12:00 цагт тус намын ээлжит бус цахим хурал болж С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр батламжлах ажээ.

АН-ын ҮБХ-ны хурлын зар