Нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд файзер вакциныг хамаарал бүхий хүмүүстээ тарьсан гэх хэргийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд файзер вакциныг хамаарал бүхий хүмүүстээ тарьсан гэх хэргийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Хорт хавдартай болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд хийх зориулалтай файзер вакциныг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүст хийсэн гэх асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, УИХ-ын зарим гишүүд Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасны дагуу ийнхүү шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус хэрэгт эмнэлгийн удирдлагууд нэр холбогдоод байгаа аж. Тэд Чанарын албаны даргын гарын үсэгтэй бичгийг ашиглан файзер вакциныг гэр бүлийнхэн болон найз, нөхдөдөө хийлгэсэн байх магадлалтай гэнэ. 

Файзер вакциныг хийж эхэлсний дараахан УИХ-ын гишүүд болон гэр бүлийнхэн нь хүнд өвчтэй хүмүүсийн урдуур орж хийлгэсэн гэх гомдол гарч эхэлсэн. Үүний дараа Тагнуулын байгууллагаас уг асуудлыг шалгахад Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн 1300 хүнд өвчтөн бий хэмээн ЭМЯ-нд худал мэдээлж 500 орчим вакцин илүү авсан гэх мэдээлэл ч зарим хэвлэлээр гарч байсан юм.