Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас Б.Пүрэвдоржид зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас Б.Пүрэвдоржид зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргасан. Тэрбээр машинд ганцаараа явсан бөгөөд ГССҮТ-д хүргэгдсэн ч эмчилгээ, үйлчилгээ авахаас татгалзах бичигт гарын үсэг зураад эмнэлгээс явсан байна. Түүний хамар, завьж багахан шалбарснаас өөр ил харагдах гэмтэлгүй байжээ.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Түүний унаж явсан машины тухайд 6378 УНЦ дугаартай “Ниссан Тиана” загварын суудлын машин байсан бөгөөд хүчтэй мөргөлтийн улмаас хөдөлгүүрийн хэсэгт гал гарсныг ослын газарт очсон онцгой байдлын алба хаагчид унтраасан байдаг.