Нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд “вакцин залилсан” гэдэг нь ХУДАЛ мэдээлэл гэв

Нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд “вакцин залилсан” гэдэг нь ХУДАЛ мэдээлэл гэв

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн удирдлагууд зорилтод бүлгийн иргэдэд хийх ёстой “Pfizer” вакциныг өөрийн хамаарал бүхий хүмүүст хийсэн байж болзошгүй хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэж зарим хэвлэл мэдээлж буй.

Тодруулбал, “Pfizer” вакциныг эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон болон тэдний донор, мөн хорт хавдартай хүмүүс хийнэ гэж албанаас мэдэгдэж буй. Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс тус мэдээлэлтэй холбогдуулж мэдэгдэл гаргасан байна.

ТУС МЭДЭГДЭЛД,Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн удирдлагууд өвчтөнүүдэд хийхээр төлөвлөсөн вакциныг залилжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд байна. Дээрх мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье. УНТЭ-ийн ямар нэгэн удирдах албан тушаалтанг ТЕГазар болон Авилгатай тэмцэх газраас шалгаагүй ямар нэг мэдэгдэл ирээгүй болно.

Та бүхнийг мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалж хуурамч мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх, баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагаа харлуулж үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдаж иргэдийн сэтгэлзүйн тогтвортой байдлыг алдагдуулсан цахиур.мн сайтад гомдол гаргаж холбогдох хуулийн байгууллагуудад өгөхөө үүгээр мэдэгдэж байна” гэжээ.