Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хориог ХОЁР ХОНОГТ багтаан цуцлах санал тавьжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хориог ХОЁР ХОНОГТ багтаан цуцлах санал тавьжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох, захирамжийг засаг дарга Н.Баярмөнхийн гаргасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Учир нь тус захирамж өнгөрөгч шөнө /2021.03.16-17/ гэнэт гарч хөл хорио тогтоогдсон юм. Ийнхүү гэнэт хөл хорио тогтоох захирамжийнхаа талаар Н.Баярмөнх “урьдчилж мэдэгдвэл хөл хорио тогтохгүй байсан” гэж тайлбарлаж байгаа юм.

Гэтэл ЭМЯ-аас “сүүлийн 24 цагийн байдлаар 26 дугаар хороонд халдвар илрээгүй” гэж мэдэгдэж байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Урьдчилан хугацаа олгож мэдэгдэлгүйгээр хөл хорьсонд хамгийн ихээр бухимдаж байна. ЭМЯ-наас хөл хорио тавих асуудлыг Дүүргийн онцгой комисст тавьсан аж. Хоёр хоногт багтаан цуцлах саналыг тавилаа” гэжээ.