ЭМЯ: Сүүлийн 24 цагт 130 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 130 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 16,800 хүнд шинжилгээ хийхэд 130 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 129 нь Улаанбаатарт, нэг нь Перт Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэн байна" гэв. 

Шинээр батлагдсан 129 тохиолдлын 120 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол есөн хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:

  • БЗД-ийн 4, 5 дугаар хороо,
  • БГД-ийн 7 дугаар хороо,
  • СБД-ийн 1 дүгээр хороо,
  • СХД-ийн 12 дугаар хороо,
  • ХУД-ийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.

Сүүлийн хоногт 48 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,131 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,133 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,030 хүндэвтэр 92, хүнд 8, маш хүнд гурван хүн байна" гэв. 

ҮЗЭХ: