Санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ

Санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ

Өнөөдөр Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Хэрэв та санал өгөх байраа мэдэхгүй байгаа бол http://election.burtgel.gov.mn сайтад нэвтрэн хувийн мэдээллээ оруулан шалгах боломжтой юм.

-Санал өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ авч очно. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол ТҮЦ машины лавлагаа байж болно.

-Саналын хуудсаа бөглөх үед алдаа гаргасан бол дахин нэгийг авч болно.

-Санал өгөхөөр очихдоо амны хаалт заавал зүүхийг анхаарна уу.

-Сонголтоо хийхдээ мандатын тоо тухайн тойрогт найм байгаа бол та заавал бүгдийг дугуйлах албагүй, найм хүртэл хэдэн ч хүн дугуйлсан хүчинтэй. Харин наймаас илүү дугуйлбал таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

-Санал хураалт өглөөний 07.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл үргэлжлэхийг анхаараарай.