Турк эрчүүдийн гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн дунд Монголын иргэн байжээ

Турк эрчүүдийн гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн дунд Монголын иргэн байжээ

Турк улсад эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг "We will stop Femicide" хөдөлгөөн өрнөөд байгаа билээ. Энэхүү хөдөлгөөн нь Пинар Гүлтэкин хэмээх 27 настай эмэгтэй хуучин найз залуугийнхаа гарт хэрцгийгээр амиа алдсанаас хойш эхэлсэн юм.

Түүнийг хуучин найз залуу нь зодож амийг нь хороогоод цогцсыг нь хогийн саванд хийн шатааж, бетоноор бүрсэн байсан нь олныг цочирдуулж, ийнхүү эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд оруулаад байна. Үүнтэй холбоотойгоор хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн талаарх 2020 оны долдугаар сарын тайланг гаргажээ. 

Уг тайланд өгүүлснээр зөвхөн 2020 оны долдугаар сард л гэхэд Түрк улсад 32 эмэгтэй эрчүүдийн гарт амиа алдсан бөгөөд үүний дотор Монгол болон Афганистаны иргэн байсан талаар тус тайланд дурдсан байна. 

Түүнчлэн он гарсаар тус улсад 155 эмэгтэй, эрчүүдийн гарт амиа алдсан бөгөөд тэднээс 59% нь нөхөр болон өмнөх нөхрийнхөө гарт, мөн хувь нь гэртээ алагдсан бөгөөд 68% нь галт зэвсгээр хөнөөгджээ. 

Эх сурвалж: Guardian