Сонсголын тов, гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрсийг тодорхой болгох ёстой "Ногоон автобус"-ны түр хороо маргааш хуралдана

Сонсголын тов, гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрсийг тодорхой болгох ёстой "Ногоон автобус"-ны түр хороо маргааш хуралдана

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа билээ.

Тус түр хорооны сонсгол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь өнгөрсөн удаа ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хэд, хэдэн удаа товлолт хурлаа хойшлуулсан. Тэгвэл маргааш /2024.05.14/ тус түр хороо хуралдахаар товлосон байна.

Маргаашийн хурлаар гурван шийдвэрийг гаргана. Нэгдүгээрт, Сонсголын тов батлах, хоёрдугаарт, түр хорооны дэгийг батлах, гуравдугаарт гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг тодорхой болгох  юм.  Түр хорооны сонсголд давхардсан тоогоор нийт 103 гэрч дуудагдаж ирнэ гэж хэлсэн.