С.Лавров: ШХАБ-д элсэх дараагийн улс Монгол байх болно. Бид хөршүүдээ ийм шийдвэр гаргахыг уриална

С.Лавров: ШХАБ-д элсэх дараагийн улс Монгол байх болно. Бид хөршүүдээ ийм шийдвэр гаргахыг уриална

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлын дараа сэтгүүлчдэд тус байгууллагад элсэх дараагийн тодорхой нэр дэвшигчийн талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр “БНХАУ болон бусад түншүүдтэйгээ хамтран ШХАБ-д элсэх дараагийн улсын тодорхой нэр дэвшигч нь Монгол Улс байх болно. Газрын зурагт ШХАБ-ын орон зайд органик байдлаар нийцэж байгаа тул бид Монголын хөршүүдээ ийм шийдвэр гаргахыг уриалах болно. ШХАБ-ын бүх гишүүн орнууд үүнийг хоёрдмол утгагүй дэмжиж байгаа” гэсэн байна. Мөн одоогоор 14 орон ШХАБ-ын яриа хэлэлцээний түншүүд гэдгийг С.Лавров сануулсан байна. 

Сонирхуулахад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан зэрэг цөөн орныг гишүүнээрээ  нэгтгэсэн ШХАБ-д манай улс "ажиглагчийн статусаа тууштай баримтална" гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Тухайлбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч орнуудын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын XIX дүгээр ээлжит уулзалтаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал хэлсэн үгэндээ “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч байх бодлогыг тууштай баримталж, тус байгууллагаас хэрэгжүүлж ирсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны олон талт арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох” байр суурийг илэрхийлсэн байдаг.

Эх сурвалж: EurAsiaDaily