“Чингис хаан” нисэх буудал дөрвөн одтой болж, дэлхийн шилдэг 100 нисэх онгоцны буудлын тоонд багтдаг боллоо

“Чингис хаан” нисэх буудал дөрвөн одтой болж, дэлхийн шилдэг 100 нисэх онгоцны буудлын тоонд багтдаг боллоо

"Чингис хаан" олон улсын нисэх буудал дөрвөн одтой болж, дэлхийн шилдэг 100 нисэх онгоцны буудлын тоонд зүй ёсоор багтдаг боллоо.

Лондон хотод төвтэй олон улсын "sky tracks" судалгаа үнэлгээний байгууллагаас нисэх буудлын зэрэглэл тогтоохдоо терминалын дизайн, зоргчид руу чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800-аад төрлийн нарийвчилсан шалгалт явуулж, 1-5 оноогоор үнэлдэг байна.  

Тэгвэл Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дийлэнх үзүүлэлт 5 оноо хүртэж дөрвөн одны зэрэглэлтэй болжээ. Тухайлбал, зорчигчийн хүлээх хугацаа, цэвэр аюулгүй орчин, зарлан мэдээлэх үйлчилгээ зэргийг дурдсан байна. Гол нь Чингис хаан нисэх онгоцны буудлын ажилтнуудын харилцаа хандлагыг судалгааны байгууллагаас өндрөөр үнэлсэн аж.