Жудо бөхийн шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүү эх орондоо ирлээ

Жудо бөхийн шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүү эх орондоо ирлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Импро" групп, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Б.Баасанхүү Италийн жүдочин SCUTTO-г  вазари үнэлгээгээр ялсанаар алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл жудо бөхийн шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүү өнөөдөр эх орондоо ирлээ.