Үймээн самууны дараа Э.Одбаяр Солонгос руу яваад алга болсон бол, Л.Гантөмөр өчигдөр болсон АН-ын хуралдаа оролцохоос татгалзаж, ирээгүй байна

Үймээн самууны дараа Э.Одбаяр Солонгос руу яваад алга болсон бол, Л.Гантөмөр өчигдөр болсон АН-ын хуралдаа оролцохоос татгалзаж, ирээгүй байна

Өнгөрөгч даваа гараг /2024.05.20/-т улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Тухайлбал, АН-ын зарим нэр дэвшигчдийг эсэргүүцсэн тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүд үймээн самуун дэгдээж, танхайрсан гэх дүрс бичлэг ч олон нийтийн сүлжээнд гарсан. 

Харин УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсийг Л.Гантөмөр, Э.Одбаяр, О.Цогтгэрэл нарын цөөн хүмүүс тодруулсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тус намын "Сонгон шалгаруулах хороо" ч хангалттай ажиллаагүй аж. Ингээд Л.Гантөмөр, Э.Одбаяр нарын тодруулсан АН-ын нэр дэвшигчдийг эсэргүүцсэн ҮБХ-ны гишүүд үймээн самуун дэгдээсэн байна.

Тэгвэл өнгөрөгч даваа гарагт болсон АН-ын ҮБХ-ны хурлын дараахан тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр БНСУ руу яваад одоог хүртэл ирээгүй байгаа аж.

Харин Л.Гантөмөр монголд байгаа бөгөөд тэрээр өчигдөр /2024.05.22/ болсон Улс төрийн зөвлөлийн хуралдаа оролцохоос татгалзаж, ирээгүй байна. Түүнийг хуралд оролцуулахын тулд авч ирэх хүмүүсийг гэр рүү нь явуулаад ч тусыг олоогүй байна. Иймд өчигдөр хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаас тус намын нэр дэвшилттэй холбоотой ажлын хэсгийг байгуулаад байгаа ажээ.