ТОДРУУЛГА: Осолд өртсөн нэг том хүн, хоёр хүүхэд "Эрчимт эмчилгээний тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна

ТОДРУУЛГА: Осолд өртсөн нэг том хүн, хоёр хүүхэд "Эрчимт эмчилгээний тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастад өнөөдөр /2024.04.17/ 19 цагийн үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл осолд өртсөн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад "2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гарсан авто ослын улмаас бэртэл гэмтэл авсан нийт зургаан иргэн (нэг том хүн, таван хүүхэд) Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авсан.

Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд "Эрчимт эмчилгээний тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд "Хүүхдийн мэс заслын тасаг"-т, нэг хүүхэд "Толгойн мэс заслын тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна" гэлээ.