Д.Амарбаясгалан: Стратегийн ордуудаас ногдол ашгийг татаж, ирэх долоо хоногт иргэн бүрийн нэр дээр данс нээнэ

Д.Амарбаясгалан: Стратегийн ордуудаас ногдол ашгийг татаж, ирэх долоо хоногт иргэн бүрийн нэр дээр данс нээнэ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, стратегийн ордуудаас ногдол ашгийг татан төвлөрүүлж, ирэх долоо хоногоос эхлээд иргэн бүрийн нэр дээр данс нээгдэх, хуримтлалын нэгдсэн сангийн данстай болох нөхцөл хангагдаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хурал дээр Ерөнхий сайд ЦХХХ-ны сайдад үүрэг өгч, И-Монголиа дээр зэс нэмэх чиглэлийг өгсөн. Ингээд ирэх долоо хоногт төв банк, ЦХХХ-ын яам, Сангийн яам хамтраад Хуримтлалын нэгдсэн сангаас иргэн бүрд ногдож байгаа бэлэн бусаар зарцуулагдах мөнгө тодорхой болно. Үүний нарийн зохицуулалтуудыг Монгол Банк болон арилжааны банкууд хамтран хийж, иргэн бүрийн нэр дээр бичилт хийнэ. Өнөөдрийн энэ тогтоол батлагдсанаар алдаа дутагдалтай байгаа Ипотекийн зээлийн асуудал шийдэгдсэн. Хуримтлалын сан дээр төвлөрөх мөнгөний эх үүсвэр нь “Эрдэнэс Монгол” нэгдлээс төвлөрч байгаа. "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд байгаа Эрдэнэс тавантолгой” ХК 200 тэрбм төгрөг, Эрдэнэт ТӨҮГ 273 тэрбум, Дархан төмөрлөгийн үйлдвэр 14 тэрбум төгрөгийг, Монголросцветмет 8.6 тэрбум, Цемент шохой 3.5 тэрбум, Эрдэнэс Оюу толгой 356 сая төгрөгийг тус тус татан төвлөрүүлнэ" гэв.

ШУУД ҮЗЭХ: