Одоогоос 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн С.Зориг бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тохиох бөгөөд тэрбээр амьд сэрүүн байсан бол 72 нас хүрэх байв.
Сүүлийн өдрүүдэд С.Зориг агсны хөшөө байрлаж буй газрын талаар янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тодруулбал, МоАХ-ны гаралтай "Шинэ дэвшилтэд холбоо"-ноос С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь өндөр барилга барихаар төлөвлөсөн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Үүнийг АН-аас эрс үгүйсгэсэн бөгөөд холбогдох газрууд С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөг нь хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх чиглэлийг өгчээ.
Ерөнхий сайд С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх чиглэлийг өгчээ
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) April 18, 2024