Л.Энх-Амгалан: Засгийн газар байгуулагдах бүрд салбарын сайд нар нь ШУ-ы хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс байхгүй /LIVE/

Л.Энх-Амгалан: Засгийн газар байгуулагдах бүрд салбарын сайд нар нь ШУ-ы хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс байхгүй /LIVE/

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2024.04.17/ хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаас Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинжлэх ухаан технологийн тухай хуулийг нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Монгол Улсын эдийн засаг, ажилгүйдэл, ядууралтай холбоотой асуудал тул Шинэ сэргэлтийн 6 бодлогын хүрээнд ч энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Цаашдаа Монгол Улс шинжлэх ухаан, инноваци дээр төвлөрч хөгжих боломжтой. Үе үеийн засгийн газар Үндсэн хуулиа зөрчиж байсан.

Тухайлбал,  ЗГ нь Шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогоо УИХ-аар батлуулсны дараа санхүүгээ батлуулах ёстой ч бүх үеийн Засгийн газар биелүүлээгүй нь шинжлэх ухаан, технологийн салбарт хөгжил дэвшил гараагүй.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 170 гаруй тэрбум төгрөгөөр 4 мянга 500 судалгааг санхүүжүүлсэн ч энэ нь инноваци болж эдийн засгийн эргэлтэд орсон эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн 1994 онд Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал дээр ШУ-ны аюулгүй байдал гэсэн бүлгийг хассан байна. Мөн өнөөг хүртэл шинжлэх ухааны салбарыг зөвхөн БШУЯ-ны түвшинд хардаг ч энэ нь дэлхий нийтэд салбар дундын системээр хөгжүүлсэн туршлага үр дүнтэй байна. Тиймээс төрийн оролцоо, яамдын хамтын ажиллагаануудыг тодорхой болгох ёстой. Засгийн газар байгуулагдах бүрд салбарын сайд нар нь шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс байхгүй. Энэ нь  салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Түүнчлэн эрдэмтдийн судалгаа шинжилгээг санхүүжүүлэх хэрэгтэй юм. Одоогоор улсын төсвөөр болон Шинжлэх технологийн сангаас санхүүждэг. Тус сангаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 170 гаруй тэрбум төгрөгөөр 4 мянга 500 судалгааг санхүүжүүлсэн ч энэ нь инноваци болж эдийн засгийн эргэлтэд орсон эсэх нь эргэлзээтэй. Суурь судалгаа хөгжүүлэлт, инновацийн хөгжүүлэлт, бизнесийн хөгжүүлэлтийн патент байдаг ч манайд зөвхөн суурь судалгааг санхүүжүүлдэг. Тиймээс цаашдаа шинэ хуулийн зохицуулалт нь бүх шатыг хамарсан санхүүжилтийн тогтолцоонд шилжинэ. Мөн хүний нөөцийн асуудлыг тусгасан буюу оюунлаг залуусаа дэмжих, дундын лаборатори байгуулахад чиглэнэ. Мөн цалинтай докторын зэрэгт суралцах болно. Шинжлэх ухааны байгууллага, сургууль, аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг нэмэх гэхчлэн бүтцийн болон тогтолцооны хувьд шинэчлэлт оруулна” гэлээ.

ВИДЕО: