“Жет Скүүтэр” компани амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ

“Жет Скүүтэр” компани амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ

“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр өнөөдөр /2024.04.12/ нээлтээ хийлээ. Үнийн хувьд нэг минут нь 350 төгрөг байх аж. Энэ талаар “Жет Скүүтэр” компанийн үүсгэн байгуулагч Г.Дашням ярихдаа “Монголд скүүтрээр явахад зам талбайн хувьд зориулалтынх биш учраас эвдрэл гэмтэл нэлээд гардаг. Мөн иргэдийн зүгээс хатуу, доргилт их зэрэг санал гомдол ирүүлсэн учраас энэ жил амортизатортай илүү тав тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн. Мөн цахилгаан скүүтрийг хэрэглэснээр иргэд цаг заваа хэмнэхээс гадна, агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлдэг” гэлээ.