ВИДЕО: Өмнөд Африкт автобус осолдож, 45 хүн нас баржээ

ВИДЕО: Өмнөд Африкт автобус осолдож, 45 хүн нас баржээ

Ботсвана улсаас Өмнөд Африкийн сүм рүү “Улаан өндөг”-ний баярт оролцохоор явж байсан жуулчдын автобус хадан цохион дээрээс унан осолдож, 45 хүн амиа алджээ.  Автобусанд зорчиж явсан 45 хүн газар дээрээ амиа алдаж, гагцхүү найман настай охин амьд үлдсэн байна. Гэвч охин хүндээр бэртэж, биеийн байдал нь муу байсан тул онгоцоор яаралтай эмнэлэгт хүргэжээ.

Зарим хэвлэлүүдэд бичсэнээр автобусны жолооч гэнэт хяналтаа алдсан байна. Автобус ойролцоогоор 50 метр өндөр хавцлаас унасныхаа дараа үнс нурам болтлоо шатсаны улмаас зорчигчдын цогцсыг танихад амаргүй болжээ. Мөн шатсан автобусан дотроос хохирогчдын цогцсыг гаргахын тулд багагүй хугацаа шаардлагатай байна. Өмнөд Африкийн Тээврийн яамны сайд Синдисиве Чикунга хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, цогцоснуудыг Боствана руу буцаах ажлыг Засгийн газар хариуцлагатайгаар зохион байгуулна гэдгийг мэдэгджээ.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө