ШУУРХАЙ: Орон нутгийн нислэгт ашиглахаар МИАТ-ын авч буй CRJ700 онгоц өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод газарджээ

ШУУРХАЙ: Орон нутгийн нислэгт ашиглахаар МИАТ-ын авч буй CRJ700 онгоц өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод газарджээ

МИАТ компанийн худалдан авч буй CRJ700 онгоц өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод газарджээ. Тодруулбал,  тус компани  нь орон нутгийн нислэгт ашиглах CRJ700 гэх 70 хүний суудалтай хоёр ширхэг онгоцыг түрээсээр авахаар холбогдох яриа хэлцэлийг хийж байсан юм.

Тэгвэл түрээсийн гэрээгээр худалдан авч буй тухайн онгоц нь өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 27-ны шөнө Улаанбаатар хотод газардсан байна. Уг онгоцыг түрээслэн авсанаар орон нутгийн нислэгийн тийзний үнэ одоо байгаагаас тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэх аж.  CRJ-700 онгоцны техникийн үзүүлэлтүүд нь дараах байдлаар танилцуулагддаг байна.

  • Хүчин чадал: 66-78 зорчигч
  • Нислэгийн зай: 3,620 - 5,150 км хооронд, хувилбараас хамаарна
  • Дээд хурд: Мах 0.78 (829 км/цаг буюу 515 миль/цаг)
  • Нисэх буудлын зай: 1,290м буюу түүнээс дээш, хувилбараас хамаарна
  • Хөдөлгүүрүүд: 2 х CF34-8C1 буюу CF34-8C5 хөдөлгүүр, хувилбараас хамаарна
  • Өргөн: Нийт өргөн 23.2м, нислэгийн өргөн 21.2 метр
  • Урт: 32.3 метр - Өндөр: 7.57 метр
  • Хэвийн ачааллын жин: 38,330 кг
  • Дээд ачааллын жин: 34,927 кг
  • Нислэгийн өндөрлөг: 41,000 фут

Эдгээр үзүүлэлтүүд нь CRJ-700 онгоцны өргөн хэрэглэгдэх чадвар, хурд, аюулгүй байдлыг баталгаажуулж, орон нутгийн болон бага зайны олон улсын нислэгүүдэд тохиромжтой сонголт болдог байна.