"Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын гадна автомашины зогсоол төлбөртэй болголоо

"Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын гадна автомашины зогсоол төлбөртэй болголоо

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын авто зогсоолын аюулгүй байдал, тав тухыг сайжруулах зорилтын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс “Авто зогсоолын хураамж”-ийг авч эхлэхээр боллоо. Авто зогсоол ашигласны төлбөрөө нисэх буудлын дотор болон гадна байрлах “Төлбөр хураах цэг”-дэд төлбөрийн бүх хэлбэрээр төлөх боломжтой гэж Чингис Хаан Олон улсын нисэх буудлаас мэдээллээ.