Ж.Батзандан нь УИХ-ын гишүүн биш атлаа Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн нь олон нийтийг бухимдуулав

Ж.Батзандан нь УИХ-ын гишүүн биш атлаа Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн нь олон нийтийг бухимдуулав

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр /2024.03.28/ Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн хэвлэлийн бага хурал хийдэг цэгт сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр энэ үеэр " Нийслэлийн прокурор миний хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Батзандан чөлөөтэй болсон. Гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй дөрвөн жил өнөөдөр төгсгөл болж, үгээ хэлж байна. Одоо тэмцлээ эхлүүлнэ, эрх баригчдын ажилд дүгнэлт өгнө. Би 461 дүгээр ангид хоригдож байгаад гарч ирлээ. Би ард түмнийхээ дунд гудамжинд байгаа" гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл түүний энэ үйлдэл нь олон хүмүүсийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэхэд хүргээд байна. Учир нь тэрбээр 2020 онд УИХ-ын гишүүн байхаа больсон. Гэтэл Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн хэвлэлийн бага хурал хийдэг цэгээс олон нийтэд хандан мэдээлэл хийж, попорч байгаа нь хүмүүсийн бухимдлыг хүргэв. 

Тэрбээр ШИНЭ намыг байгуулсан бөгөөд 2024 оны сонгуульд өрсөлдөж УИХ-д ганц, хоёр суудалтай болохын тулд одооноос Төрийн ордноор эргэлдэж, хэвлэлд ярилцлага өгч "амь орж" байна. Улс төрийн хүрээнд түүнийг "хамгийн хортой", "сонгож болохгүй улс төрч" гэж ярьдаг билээ.