"Эрдэнэт" үйлдвэрийн орлогч Т.Батмөнх нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

"Эрдэнэт" үйлдвэрийн орлогч Т.Батмөнх нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч асан Т.Батмөнх нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Улсын дээд шүүх өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна.

Улмаар шүүхээс тус хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан заалдах шатны шүүхээс Т.Батмөнх, Я.Дамдиндорж нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн бол жолооч Б.Энхбаатар, нягтлан бодогч Д.Сэлэнгэ, мэргэжилтэн Д.Болортуяа нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг.

Харин уг шийтгэх тогтоолыг прокурор эсэргүүцэж, улмаар давж заалдах шатны шүүхэд хандсанаар тус шүүхээс Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Тэгвэл Улсын дээд шүүх Т.Батмөнх нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзснаар уг хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо.