Нийслэлд 18:00 цагийн байдлаар авто ослын 425 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Нийслэлд 18:00 цагийн байдлаар авто ослын 425 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Өнгөрсөн шөнөөс эхлэн орсон цасны улмаас өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин мөргөлдсөн осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр нийслэлд авто ослын талаарх 425 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Уг ослын улмаас хэдэн төгрөгийн хохирол учирч, иргэнийн эрүүл мэндэд гэмтэл учирсан талаарх мэдээлэл хараахан алга байна. Харин Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.