СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 34 метр хүрч, шороон шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 34 метр хүрч, шороон шуурга шуурна

Гуравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна. 

Тодруулбал, Гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн баруун, Булган, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 27-ны өдөр Хэнтийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүснэ гэж ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.