"Дүнжингарав"-ын орчимд болсон дэлбэрэлтэд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон Э.Галбадрал гадаадад эмчилгээ хийлгэж, эрүүл болоод иржээ

"Дүнжингарав"-ын орчимд болсон дэлбэрэлтэд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон Э.Галбадрал гадаадад эмчилгээ хийлгэж, эрүүл болоод иржээ

Энэ нэгдүгээр сарын 23 /2024.01.23/-ны шөнө Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто зам дээр байгалийн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтэй мөргөлдөж осолдсоны улмаас дэлбэрэлт болж олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. 

Тус дэлбэрэлтийн улмаас галд түлэгдсэн дөрвөн иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад амиа алдсан бол үлдсэн иргэд нь гадаад, дотоодод эмчилгээ хийлгэж байгаа юм.

Тэгвэл Дүнжингарав худалдааны төвийн орчимд болсон дэлбэрэлтэд өртөж 60 хувийн түлэгдэлттэй хэмээн эмчлэгдэж байсан Э.Галбадрал гадаад оронд эмчлэгдэж, эрүүл болоод саяхан эх орондоо ирсэн байна. Тодруулбал, тэрбээр өчигдөр /2024.03.23/ хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралд оролцсон байна. Учир нь тэрбээр АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх төдийгүй тус намын гишүүн ажээ.