П.Наранбаяр: Ногоон автобусууд хэний мэдэлд, хаана байгаа талаар мэдээлэл өгөхийг Хотын дарга Х.Нямбаатараас шаардаж байна

П.Наранбаяр: Ногоон автобусууд хэний мэдэлд, хаана байгаа талаар мэдээлэл өгөхийг Хотын дарга Х.Нямбаатараас шаардаж байна

Нийслэлийн ИТХ хуралдаж байгаатай холбогдуулан "ногоон автобус"-ны асуудлаар ХҮН намын зөвлөл мэдээлэл хийлээ.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр, "Энэ өдөр бид хотын дарга Х.Нямбаатар асуулга хүргүүлээд 14 гаруй хонож байна. Энэ асуулгын агуулга:

  1. Цавчаа ногоон хэмээн иргэдэд танигдсан 100 автобусыг худалдан авах ажиллагааг зогсоогоод “Тэнүүн-Огоо” компани болон бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгааг Х.Нямбаатар мэдээлж ирсэн. Энэ автобусны худалдан авалтын үйл ажиллагаанаас улсад учруулсан нийт хохирлыг хэдэн төгрөгөөр тогтоосон тухай маш тодорхой хариулж өгөх,
  2. Дээрх хохирлыг барагдуулах явц ямар байна вэ? Өнөөдөр яг хэдэн төгрөгийг буцаан төлүүлсэн байгаа вэ?
  3. “Тэнүүн-Огоо” компанийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээний үр дүнгийн мэдээлэл болон хөндлөнгийн копаниар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлэх,
  4. “Zyle daewoo” компани ногоон автобусуудаа татаж авна гэж мэдэгдэж байсан. Үүн дээр ямар ч тодорхой үйлдэл хийж байгаагүй. Мөн эдгээр ногоон автобусууд хэний мэдэлд, хаана байгаа талаар,
  5. Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээнд хувьцаат компани болон хувийн хэвшлийг татан оруулах ажлыг дэмжиж ажиллана гэсэн байдаг. Гэтэл үүний эсрэгээр хувийн хэвшлийг татан гаргах гэж байгаа нь харагдаж байна.

Сонсоод байхад нэлээд өндөр үнээр буюу 70 гаруй тэрбум төгрөгөөр “Тэнүүн-Огоо” компанийн авобус баазыг үнэлсэн сураг гарч байна. Үүнийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага дүгнэлт гарсан байх ёстой" гэв.