ВИДЕО: Цахилгааны гүйдэл буурсан гэх шалтгаанаар ОХУ-ын “Союз” хөлгийг сансарт хөөргөх ажиллагааг цуцалжээ

ВИДЕО: Цахилгааны гүйдэл буурсан гэх шалтгаанаар ОХУ-ын “Союз” хөлгийг сансарт хөөргөх ажиллагааг цуцалжээ

Орос, Беларусь, АНУ-ын сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог замд хүргэх зорилготой “Союз” хөлгийг өчигдөр хуваарийн дагуу 18:21 цагт хөөргөх гэж байсан ч “химийн эрчим хүчний эх үүсвэрийн гүйдэл буурсан” гэх шалтгаанаар хөөргөх ажиллагааг цуцалжээ.

Казахстаны Байконурын станцын удирдлагын төвөөс эхлээд хөлгийг цагт нь хөөргөх команд өгсөн хэдий ч 20 секундийн дараа цуцлах тушаал өгсөн байна. Тус хөлөгт “NASA”-гийн сансрын нисгэгч Трэйси Дайсон, ОХУ-ын Олег Новицкий, Беларусийн Марина Василевская нар байсан бөгөөд Новицкий, Василевская дөрөвдүгээр сарын 2-ны өдөр одоо сансарт байгаа АНУ-ын Лорал Охаратай хамт дэлхийд буцаж ирэх төлөвлөгөөтэй байжээ.

ОХУ-ын сансар судлалын төв байгууллага болох Роскосмос  химийн эрчим хүчний эх үүсвэрийн гүйдэл буурсан нь пуужинд яг ямар нөлөө үзүүлэх талаарх мэдээллийг өгөөгүй байгаа бөгөөд Союз хөлгийг орон нутгийн цагаар гуравдугаар сарын 23-ны 17:36 цагт дахин хөөргөхөөр болсныг Роскосмос мэдэгдээд байна.