Улаанбаатарт 6 градус дулаан байна

Улаанбаатарт 6 градус дулаан байна

Маргааш буюу энэ сарын 23-нд Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч, зарим газраар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор -5...-10 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +4...+6 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.