"Wonder Woman" киноны гол дүрийн жүжигчин Gal Gadot төрж,  охинтой боллоо

"Wonder Woman" киноны гол дүрийн жүжигчин Gal Gadot төрж, охинтой боллоо

"Wonder Womаn" киноны гол дүрийн жүжигчин Gal Gadot  хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.

Тэрээр тус кинонд дүр бүтээж байх үедээ 5 сартай жирэмсэн байсан бөгөөд кино багийнхан түүний гэдсийг компьютер графикийн аргаар засч байсан гэдэг. Тэрээр өөрийн цахим хуудсандаа "Хөөрхөн охин минь, амьдралд тавтай морил. Чи минь гэр бүлдээ гэрэл гэгээ нэмж, энэ хорвоод мэндэллээ. Тиймээс бид чамд Еврэй хэлнээ "Миний гэрэл" гэх утгыг илэрхийлэх "Ori" хэмээх сайхан нэр хайрлахаар боллоо. Бидний амьдралыг илүү тодоор гэрэлтүүлээрэй үр минь. Бидний зүрх сэтгэл хайр, талархлаар дүүрэн байна. Охидын өргөөнд тавтай морил. Аав чинь гэж бас их хөөрхөн хүн бий шүү хэмээн бичжээ.