Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой улсаар Исланд улс шалгарлаа

Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой улсаар Исланд улс шалгарлаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Британийн Economist сэтгүүл "glass-ceiling index"-ээ танилцуулсан байна.

Тус сэтгүүл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ 29 гишүүн орныг ажиллах хүчний оролцоо, хүйстэй холбоотой цалингийн зөрүү зэрэг 10 үзүүлэлтээр жагсаасан байна.Энэхүү жагсаалтыг удирдах албан тушаалуудын 40 орчим хувийг эмэгтэйчүүд хашдаг.Исланд улс тэргүүлсэн бол тус улсын дараагаар Швед, Норвеги, Финланд улсууд бичигдсэнээр Скандинавын орнууд эхний дөрвөн байрыг эзэлжээ. Харин Япон, Турк, Өмнөд Солонгос улсууд жагсаалтын сүүлийг мушгиж, 27, 28, 29 дүгээрт тус тус бичигдсэн байна. Эдгээр гурван оронд эмэгтэйчүүд ажил эрхлэхтэй холбоотой томоохон саад тотгоруудтай тулгарсан хэвээр байгааг сэтгүүлд онцолжээ.