Сарнай цэцгийн импорт сүүлийн 4 жилийн хугацаанд 10 дахин өслөө

Сарнай цэцгийн импорт сүүлийн 4 жилийн хугацаанд 10 дахин өслөө

Монгол Улс 2024 оны хоёрдугаар сарын байдлаар 468.2 мянган ам.доллароор 829.9 мянган ширхэг амьд цэцэг импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс тоо хэмжээний хувьд 23.9 хувиар, үнийн дүнгийн хувьд 5.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Харин энэ оны эхний нэг сарын байдлаар Монгол Улс 175 мянган ам.долларын 317 мянга 270 ширхэг амьд цэцэг импортолсон байна. Үүнээс  69.9 мянган ам.долларын 127.2  ширхэг сарнай цэцэг импортолжээ.

Тухайлбал, БНХАУ-аас хамгийн их буюу 64.7 мянган ам.долларын 124 мянган ширхэг, Эквадор улсаас 2.7 мянган ам.долларын 1850 ширхэг, Нидерланд улсаас 2.4 мянган ам.долларын 1280 ширхэг, БНСУ-аас 0.08 мянган ам.долларын 21 ширхэг сарнай цэцэг импортолсон аж.

Онцгой тохиолдолд Эквадор улсаас цэцэг, цэцгийн баглаа импортолдог бол ОХУ-аас тасалгааны цэцэг, үр авдаг байна. Шаардлагатай үед Вьетнам, Герман, Чех зэрэг улсаас амьд цэцэг импортолдог ч тээвэрлэлтийн зардал хэтэрхий өндөр байдаг учраас тэр бүр Европын орнуудаас цэцэг импортлох боломжгүй гэдгийг амьд цэцгийн бизнес эрхлэгчид онцолж байгаа юм. Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165 мянган ам.долларын 251 мянга 576 ширхэг амьд цэцэг импортолсноос 71.7 мянган ам.долларын 114 мянга 583 ширхэг сарнай импортолж байжээ. Цэцгийн импорт 2-3 дугаар сард 70 хувь хүртэл өсдөг бөгөөд хамгийн их худалдаалагддаг нь улаан сарнай байна."Нэг үеэ бодвол манайд цэцгийн соёл өргөн дэлгэрч байна. Хэрэглэгчид сонголт хийх талд чамгүй мэдлэгтэй болсон төдийгүй шинэ, содон гоёмсог цэцгийг эрж хайх болсон. Баглааны цэцгийг ихэвчлэн гадаадаас авдаг учир хамгийн тэсвэртэйг нь авч ирдэг" гэж мэдээллээ.