Facebook тасалдах үеэр Twitter-ийн эзэн Илэн Маск "миний нийтлэлийг уншиж байгаа бол манай серверүүд ажиллаж байгаа гэсэн үг" хэмээн жиргэжээ

Facebook тасалдах үеэр Twitter-ийн эзэн Илэн Маск "миний нийтлэлийг уншиж байгаа бол манай серверүүд ажиллаж байгаа гэсэн үг" хэмээн жиргэжээ

Өнгөрөгч шөнө /2024.03.05-06/ "Мета" компанийн Facebook, Instagram гэсэн платформууд руу нэвтэрч ороход үүсэж, тасалдсан. Харин энэ нь хакерын халдлага биш техникийн асуудал байсан. Бид хоёр цаг орчмын дотор тасалдлыг шийдвэрлэсэн" гэж "Мета" компани мэдэгдсэн.

Тэгвэл Мета компанийн Facebook, Instagram гэсэн платформууд тасалдаж, хандалтгүй болох үеэр Twitter платформын эзэн Дэлхийн тэрбумтан Илон Маск өөрийн Х сүлжээндээ, "Хэрэв та миний нийтлэлийг уншиж байгаа бол манай серверүүд ажиллаж байгаа гэсэн үг" хэмээн жиргэжээ. Харин Meta компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч асан Жорж Чен  өөрийн твиттер сүлжээндээ, "Хонг Конгд facebook уначихлаа. Ямар ч шалтгаангүйгээр хоёр хүчин зүйлийн код ажиллахгүй байна" гэжээ.