Урлаачид “Хөх сувд”-д зориулан мөсөн баримал хийж эхэллээ

Урлаачид “Хөх сувд”-д зориулан мөсөн баримал хийж эхэллээ

Ирэх гуравдугаар сарын 2,3-нд болох “Хөх сувд-2024” мөсний баярт зориулсан мөсөн хотхоныг олон улсын наадамд амжилттай оролцож байсан 20 гаруй урлаач хийж эхэллээ. Энэ жил урлаачдад ямар нэгэн сэдэв өгөөгүй бөгөөд чөлөөт сэдвийн хүрээнд хийсэн бүтээлүүдээс шилдгүүдийг тодруулах юм.

Мөн тусгай хамгаалалттай газрын алба хаагчид байгаль дэлхийгээ хайрлах онцлог бүхий бүтээлүүдийг мөсөөр урлаж байна. Энэ жил "Хөвсгөл" нуурын мөсөн дээр шагайн тэмцээн, мөсөн сурын харваа, дарвуулт завины үзүүлбэр, тахтай морин чарганы уралдаан, цасны мотоциклын үзүүлбэр зэрэг сонирхолтой уралдаан тэмцээн болох юм.