ДОХ, Сүрьеэгийн төслийг “Глобаль” сан 94 мянган ам.доллароор санхүүжүүлсэн ч мөнгө угаах, залилан, алдааны эрсдэл өндөртэй байгааг Аудитын байгууллагаас дүгнэжээ

ДОХ, Сүрьеэгийн төслийг “Глобаль” сан 94 мянган ам.доллароор санхүүжүүлсэн ч мөнгө угаах, залилан, алдааны эрсдэл өндөртэй байгааг Аудитын байгууллагаас дүгнэжээ

Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн 20 жилийн тайлангийн хурал энэ сарын 07-ны өдөр /2023.12.07/ болсон байна. Тус хурлын үеэр "2003-2013 онд ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад 94 мянган ам.долларын санхүүжилт хийсэн ба ретровирусийн эсрэг эм болон дагалдах халдварын эсрэг эмийг 100 хувь ханган нийлүүлжээ.

Мөн бэлгийн замаар дамжих халдварын эмэнд 653 мянган ам.доллар зарцуулсан гэдгийг Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл тодотгосон байдаг. Мөн Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 8 мөчлөг бүхий төслийг Монголд хэрэгжүүлсэн бөгөөд ирэх 2024-2026 онд тус сангаас гурван жилийн хугацаанд 14 сая ам.долларын төслийг зарцуулахаар төлөвлөөд байгаа гэдгийг онцолжээ.

Тэгвэл Глобаль сангийн санхүүжилт, тусламжийн зарцуулалтыг Монгол Улсад мөрдөгдөх татвар, нийгмийн даатгалын хуулиудад нийцүүлдэггүй нь мөнгө угаах болон залилан алдааны эрсдэл өндөртэй байгааг аудитын байгууллагаас дүгнэж байжээ.

Түүнчлэн үйл ажиллагааны тайланг мөнгөн урьдчилгааны тайлангийн зарцуулалттай уялдуулан тайлагнадаггүй, нэг төсөвтэй худалдан авалтын өртгийг хувааж олон удаагийн үйлдлээр шууд гэрээгээр худалдан авалт хийдэг зэрэг зөрчил илэрч байсан байна. 

Тодруулбал, 

  • МУЗН нэмэлт ямарч мэдээлэл гаргаж өгөөгүй, мэдээлэл өгөхөөс татгалзсан захидлыг Хөтөлбөр зохицуулах нэгийн ажилтнуудад форвард хийсэн.
  • Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо нь е-балансад баталгаажуулсан тайлан ирүүлээгүй.
  • ХӨСҮТ-ДОХ/ Сүрьеэгийн тандалтын заасан хугацаанд тайлан мэдээллийг ирүүлээгүй, нягтлан бодогч нь тайлан баталгаажуулж гарын үсэг зурахаас татгалзсан.
  • НӨАТ-ын худалдан авалтын тайлан баталгаажуулж ирүүлээгүй аж.

Түүнчлэн, Глобаль сангийн санхүүжилтээр худалдан авсан 195,3 сая ам.долларын худалдан авалтад худалдан авах ажиллагааны босго үнийг баримтлаагүй, нэг төсөвтэй худалдан авалтын өртгийг хувааж олон удаагийн үйлдлээр шууд гэрээгээр худалдан авалт хийсэн нь шалгалтаар тогтоогдож байжээ.

Нарийвчилбал,

  • Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо нь 60,914.90 ам.доллар
  • Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ нь 84,975.94 ам.доллар
  • Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг нь 49,402.25 ам.долларын худалдан авалтад хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь аудитын шалгалтаар тогтоогдож байсан байна. 

“Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн аудитын дүгнэлт