Т.Навчаа: Томуу, томуу төст өвчин, хатгалгааны дараах ханиалга дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилж болно

Т.Навчаа: Томуу, томуу төст өвчин, хатгалгааны дараах ханиалга дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилж болно

Томуугийн өвчлөлийн онцлог болон түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зинт” эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа зөвлөмж мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Томуугийн өвчлөл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд дэгдээд эхэлсэн. Томуу бол огцом эхэлнэ. Гэнэт 38 хэм хүрж халуурна. Ойр ойрхон өндөр халуурна. Томуу нь томуу төст өвчнөөсөө өвдөлт ихтэй байдаг. Толгой их өвдөнө, яс булчин, үе, ууц нуруу, хоолой их өвдөнө. Хоолны дуршил буурдаг. Бага насны хүүхдэд уушгины бус шинжүүд илэрнэ. Баас шингэрч, олон удаа суулгана. Томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдгүүд илэрдэггүй. Тэгэхээр гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 хэм хүрч халуурвал яаралтай эмчид хандана. Харин гурван сараас дээш настай хүүхэд 38.5 хэм, үүнээс дээш халуурвал эмнэлэгт хандах шаардлагатай. Мөн ханиалгаас өөр шинж тэмдэг илрэхгүй бол бүү санаа зовоорой. Маш их ачаалалтай, эмнэлэгт ирээд өвчин авах эрсдэлтэй энэ үед эцэг эхчүүд “манай хүүхэд эмнэлэгт долоо хоноод гарсан, одоо сайн байгаа гэхдээ ханиагаад байгаа” гэж эмчид хандан ирж байна. Үүнд санаа зоволтгүй. Энэ томуу, томуу төст өвчин хатгалгааны дараа ханиалга дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилж болно” гэв.

ҮЗЭХ: