Т.Болормаа: Нярай хүүхдүүд хатгалгаа тусаж, биеийн байдал нь хүндрэх тохиолдол ихсэж байна /LIVE/

Т.Болормаа: Нярай хүүхдүүд хатгалгаа тусаж, биеийн байдал нь хүндрэх тохиолдол ихсэж байна /LIVE/

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлж ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Хоёр долоо хоногийн өмнөөс А томуу идэвхтэй эргэлдэж байна. Тийм учраас томуугийн идэвхжилийн үе гэж хариу арга хэмжээнүүд авч байна. Энэ удаагийн томуугийн эхэлж байгаа байдал, эмнэл зүйг ажиглалтаас харахад нярай хүүхдүүд хатгалгаагаар хүндрэх байдал ихээхэн ажиглагдаж байна. Нярай хүүхдээ өрхийн, сумын эмчдээ үзүүлээд дахин хоёр хоноод давтан үзүүлэхдээ анхааралтай хандаж, нярайд аминд аюултай шинжүүдийг мэдэж эргэн эмнэлэгтээ хандаж цаг алдахгүй байх шаардлагатай. Нярайн аминд аюултай шинж нь өндөр халуурах, бөөлжих, хөхөндөө дургүй болох, унтаарах юм. Энэ шинжүүдийг сайн анзаарч цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Олон нийтийн газар бага насны хүүхдээ дагуулж явуулахгүй байх, гар аа угаах, маск зүүх зэргээр сэргийлэх шаардлагатай. Мөн хүүхдийг сайн унтуулах, хэт дааруулахгүй, хэт халууцуулахгүй, сайн хооллож дархлааг нь дэмжих хэрэгтэй. Танай хүүхэд ханиадны шинжтэй байвал бусад хүүхдэд халдвар тараахгүй байхын тулд хичээл, цэцэрлэг, сургуульд явуулахгүй байж гэрт нь эмчилгээг нь сайн хийх зөвлөгөөг хүргэж байна" гэв.

ҮЗЭХ: