ТОДРУУЛГА: Буруу тариа хийсэн гэх 17 хүүхдийн гурав нь өндөр халуурч, биеэр нь юм туурсны улмаас буцаж эмнэлэгт хэвтжээ

ТОДРУУЛГА: Буруу тариа хийсэн гэх 17 хүүхдийн гурав нь өндөр халуурч, биеэр нь юм туурсны улмаас буцаж эмнэлэгт хэвтжээ

Яармаг дахь Эх, хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны 17 хүүхэд тариа хийлгэснийхээ бөөлжих, таталт өгөх зэргээр хүчтэй хариу урвал үзүүлсэн хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 24-нд гарсан.

Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа юм. Мөн 17 хүүхдийн биеийн байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас арваннэгдүгээр сарын 28-нд мэдээлэл өгөхдөө, 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан. Нэг хүүхэд нь “Зүрхний хэрх” гэх хавсарсан өвчтэй байсан тул ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн. Харин үлдсэн зургаан хүүхдийн эмчилгээ дуусаагүй учир тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн хэвтэж байгаа” гэх мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл бид энэ талаар тус 17 хүүхдийн нэгнийх нь ар гэртэй холбогдож нөхцөл байдлыг тодруулахад, “Эдгэрч эмнэлгээс гарсан гэх арван хүүхдийн гурав нь буцаж яармагийн эмнэлэгт хэвтсэн. Одоогоор гурван хүүхдээс ам биеэр нь юм туурах, ханиалгаж амьсгал нь бачуурах, хоолой өвдөх зэрэг өөр өөр шинж тэмдэг илэрч 39 хүрч халуурч байгаа. Харин эмнэлгээс уг өвчлөлийг тарианаас хамааралгүй вирусийн халдвар гэж оношилсон. Одоогоор хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.