“Оршуулгын цуваа, эмийн сан хайсан иргэд түгжрэл үүсгэдэг” гэж тэнэг юм ярьдаг Ж.Сүхбаатар сайд ₮318 тэрбумаар хотод зам биш автобус нэмнэ гэнэ

“Оршуулгын цуваа, эмийн сан хайсан иргэд түгжрэл үүсгэдэг” гэж тэнэг юм ярьдаг Ж.Сүхбаатар сайд ₮318 тэрбумаар хотод зам биш автобус нэмнэ гэнэ

Улаанбаатар хотын авто зам энэ долоо хоногт хоёр удаа бараг тэг зогсолт хийлээ. Цаашдаа автомашины тоо улам бүр нэмэгдэнэ. Харин Засгийн газар болон түгжрэл хариуцсан сайд нь дорвитой бодлого гаргахгүй бол хот наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам зогсох нь тодорхой болоод байна.

Хамгийн харамсалтай нь энэ долоо хоногт Улаанбаатарын авто зам бараг хоёр удаа тэг зогсоход гишүүдийн тоог 126 болгон нэмж, сонгуулийг холимог системээр явуулах байдлаар УИХ-ын 2024 оны сонгуульд дахин ялахаар улайрсан МАН-ынхан тэг зогсолтын талаар ганц үг ган хийсэнгүй, түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч ор сураггүй алга болсон юм.

ВИДЕО: Ж.Сүхбаатар тэнэг гэж болох ээлжит мэдэгдэл: 

-ШИНЭЧИЛЖ, ӨРГӨН БОЛГООГҮЙ ХОТЫН АВТО ЗАМ ДЭЭР 339 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АВТОБУС НЭМЖ АВНА ГЭЖ 2023 ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАЖЭЭ-

Улаанбаатар хотод амьдарч байгаа 1,5 сая хүний нийгмийн зовлон бол агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл болоод байгаа. Харин авто замын түгжрэлийг иргэдийн автомашины хэрэгцээг төр хүчээр хязгаарлана гэвэл эрх чөлөөт нийгэмд яагаад ч байж болохгүй үзэгдэл. Нөгөө талаар хотын түгжрэл бол хөдлөх хөрөнгө /автомашин/-тэй болсон иргэний буруу биш бөгөөд харин сүүлийн 30 жил төрийн эрх барьсан МАН-ын бодлого, замбараагүй газар олголттой шууд холбоотой.

Хэрэв М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, С.Батболд, С.Амарсайхан гээд МАН-ын үе, үеийн хотын дарга авто замын төлөвлөлтийг эртнээс тооцоолж, уулзвар гарцын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж замбараагүй газар олгоогүй байсан бол өнөөдрийн нийгмийн зовлон болох түгжрэл энэ хэмжээнд хүрэхгүй байх байсан. 

Харин Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар Улаанбаатар хотын авто замын түгжрэл хариуцсан сайдаар Ж.Сүхбаатарыг томилон ажиллуулах болсон. Улмаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар шийдвэрлэсэн байна. Иймд 2023 оны төсөвт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөлд 339.7 тэрбум төгрөгийг тусгасан. Харин 339 тэрбум төгрөгийн 21 тэрбумыг нь нийтийн тээврийн авто парк шинэчлэл барихад зориулах бол 318 тэрбум төгрөгийг нь автобус шинээр худалдан авахад зарцуулахаар тусгасан байгаа юм.

2023 оны Улсын төсөв

Товчхондоо, энэ их мөнгөөр автозамыг өргөтгөж, уулзвар гарцыг сайжруулах бус харин одоо дүүрчхээд байгаа замын нэгдүгээр эгнээ, хотын зам дээр дахин олон тооны автобус буюу машин л нэмнэ гэсэн үг. Харин нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахгүй л бол иргэд автобус биш хувийн автомашинаа чухалчилсаар байна гэдгийг түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар тооцоогүй бололтой.

-Ж.СҮХБААТАР ХОТЫН БӨГЛӨРЛИЙГ ШИЙДЭХИЙГ ТУЛД БИШ УЛС ТӨРИЙН СЭДЭВТЭЙ БОЛОХЫН ТУЛД “ТҮГЖРЭЛИЙН САЙД” БОЛСОН УУ-

Харин 2022 онд хотын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэж байгаа ч Улаанбаатарт нэг ч автозам шинээр ашиглалтад ороогүй гэж хэлж болно. Харин татвар төлөгчдийн энэ их мөнгөөр юу хийсэн бэ гэдэгт нь тодорхойгүй байгаа. 

Зөв, буруу ч хамаагүй “ярьж л байвал улс төрч” гэх хандлага манай зарим төрийн түшээдэд бий. Ийнхүү хэлсний учир нь Ж.Сүхбаатар хотын түгжрэлийг шийдэхийн тулд биш улс төрийн сэдэвтэй болохын тулд “Түгжрэлийн сайд” гэсэн албан тушаалд очсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа.

Учир нь тэрээр энэ хугацаанд “оршуулгын цуваа түгжрэл үүсгэдэг, гэр хорооллын иргэд эмийн сан хайж түгжрэл үүсгэдэг” зэргээр эргүү, тэнэг юм ярин таахалзаж алхсанаас өөрөөр юу ч хийгээгүй. Харин тэрээр саяхан Филиппин улс руу 20 гаруй сэтгүүлчийг тансаг аялалд дагуулан явж туршлага судалсан гэх шүүмжлэлд өртсөн. Гэтэл нөгөө талд нь Японы 15 сая хүнтэй Токио хот ямар ч түгжрэлгүй, АНУ-ын 2 сая хүнтэй Salt lake хот улсдаа хөдөөд тооцогдож, бөглөрөлгүй байж болоод байна. Харин өдгөө Ж,Сүхбаатар Э.Бат-Үүлийг давсан шинэ ажил нэгийг ч хийсэнгүй. Э.Бат-Үүл 2012-2016 оны хугацаанд Улаанбаатар хотын даргаар ажиллахдаа нийслэлийн авто замын уулзвар, гарцыг өргөтгөж, дугаарын хязгаарлалттай зорчуулж, автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болгосон.

Э.Бат-Үүл дугаарын хязгаарлалтыг тайлбарлахдаа “ганц өдөр автомашингүй явчих” хэмээн учирлаж, уриалдаг байсан бол, одоогийн удирдлагууд Зөрчлийн хуулиар иргэдийг торгодог болоод байгаа.

Сонирхуулахад, Ж.Сүхбаатар Н.Энхбаярыг дагаж МАХН-д олон жил явж байгаад гэнэт л 2020 оны сонгуульд МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон нэгэн. Өмнө нь сайд хийсэн туршлага гээд байх юм байхгүй тэрээр Н.Энхбаярын гэр бүлийн нам болох МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад л яригдаж байсан туршлагатай нэгэн байх. Харин манай түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар “оршуулгын цуваа, эмийн сан хайсан иргэд түгжрэл үүсгэдэг” гэж эргүү, тэнэг юмаа яриад өргөтгөөгүй хотын зам дээр 339 тэрбум төгрөгөөр автобус авч нэмнэ гэж явна.




Өнөөдөр хулгана өдөр

19 минутын өмнө