"Нохой зассан хүндээ янаг" гэгчээр УИХ-ын гишүүдээ 126 болгон нэмэх ЗГ-ын саналыг АН-ын О.Цогтгэрэл, Л.Гантөмөр нар эсэргүүцэлгүй батлалцав

"Нохой зассан хүндээ янаг" гэгчээр УИХ-ын гишүүдээ 126 болгон нэмэх ЗГ-ын саналыг АН-ын О.Цогтгэрэл, Л.Гантөмөр нар эсэргүүцэлгүй батлалцав

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмж, сонгуулийг холимог системээр явуулах Үндсэн хуулийн өөрчлөлт /ҮХӨ/-ийг эрх баригч МАН өчигдөр /2023.05.31/ парламентаар батлуулж чадлаа. Үнэндээ, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг иргэд эсэргүүцэж байсан ч УИХ-д хэт олонх буюу 62 суудалтай МАН-ын гишүүд баталсан. 

Харин МАН ирэх 2024 оны сонгуульд ялалт байгуулахаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн гэж байгаа.

Учир нь одоо байгаа 76 суудлын төлөөх сонгуульд “МАН үсгүй ялагдах” тул гишүүдийн тоог олон болгож, холимог системээр сонгууль хийвэл МАН парламентад олон суудал авах магадлал өндөр байгаа тул ийнхүү ҮХӨ-ийг хийсэн гэж буй. 

Гэтэл УИХ-ын гишүүдийг 126 болгон нэмэх ҮХӨ-ийг сөрөг хүчин АН-аас огт эсэргүүцэлгүй явсаар МАН-тай хамт батлалцлаа. Мөн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог системээр явуулах санал АН-аас гарсан” гэх утгатай мэдэгдлийг хийсэн. Учир нь иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа тул муу нэрийг АН-д зүүж улс төрийн оноогоо Л.Оюун-Эрдэнэ хадгалж байгаа нь тэр. 

Гэтэл нөгөө талд “нохой зассан хүндээ янаг” гэгчээр сөрөг хүчин АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “126 бол бэлгэдэл талаасаа 1206 буюу Монгол Улс сэргэн мандсан утгатай адил” гэх утгатай хачин мэдэгдлийг хийх нь тэр. Иймд зарим иргэд Тесо группийн эзэн О.Цогтгэрэл МАН-ын дэмжлэгээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга болсон, улмаар Л.Гантөмөр ч МАН-ын дэмжлэгээр АН-ын дарга болсон гэх хардлагад байдаг бөгөөд ҮХӨ-ийг батлах үеэр тэд “нохой зассан хүндээ янаг” гэдэг л боллоо гэх шүүмжлэлд өртөж байна.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө