Хөтөл дахь “Сова” ХХК-ийн хайрга, дайрганы лицензийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга цуцалжээ

Хөтөл дахь “Сова” ХХК-ийн хайрга, дайрганы лицензийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга цуцалжээ

“Сова” ХХК нь “Хөтөл-1” ордын 5 сая тонн шохойн чулууны нөөц бүхий талбайгаас 2015 онд “хайрга, дайрганы лиценз” нэрээр тасдаж авчээ. Энэхүү шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ сарын 29-ний өдрийн захирамжаараа эцэслэн цуцалсан байна. “Сова” ХХК-ийн лицензийг эсэргүүцэж “Цемент Шохой” ТӨХК-ийн зарим ажилчид эсэргүүцэж гарын үсэг цуглуулаад байсан юм. Учир нь тус лицензыг цуцалснаар “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт татах, тус үйлдвэр 28 жил тасралтгүй ажиллах нөөцтэй болох боломж бүрдэнэ гэж байсан юм.